Нийгмийн даатгал
Даатгал гэдэг бол даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, түүнчлэн нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хуулийн  дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх нийгэм эдийн загийн арга хэмжээ юм.
Та нийгмийн даатгалд даатгуулснаараа амьдралд хэдийд ч тохиолдож болзошгүй эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, өөрийн амьдрлын баталгааг алдагдуулахгүй байхад тусална.

Нийгмийн даатгал нь дараахь таван төрлийн сантай:
-    Тэтгэврийн даатгалын сан
-    Тэтгэмжийн даатгалын сан
-    Эрүүл мэндийн даатгалын сан
-    ҮОМШӨ даатгалын сан / Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин /
-    Ажилгүйдлийн даатгалын сан

Нийгмийн даатгал нь хамрах хүрээгээрээ:   
-    Заавал даатгуулах даатгал
-    Сайн дураар даатгуулах   гэсэн хоёр хэлбэртэй.

Заавал даатгалд:
Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр эсвэл иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээгээр, иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажилаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн, төрийн албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол улсын иргэд, гадаадын иргэн харъяалалгүй хүн нь аж ахуйн нэгж байгууллагад ажил гүйцэтгэх гэрээгээр, халсөөр ажиллах тохиолдолд Монгол улсад оршин суух хугацааг нь үл харгалзан нийгмийн даатгалд  заавал даатгуулна. Мөн аж ахуйн нэгж байгуулага болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин заавал даатгалд хамрагдана.

Ажил олгогч болон даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг дор дурьдсан хувь хэмжээгээр 5 төрлийн санд төлнө.

 Нийгмийн даатгалын төрөл  Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ / хувиар / Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээ /хувиар /
 Тэтгэврийн даатгал  7.0  7.0
Тэтгэмжийн даатгал
0.5
0.5
ҮОМШӨ-ний даатгал
1.0, 2.0, 3.0
-
Ажилгүйдлийн даатгал
0.5
0.5
 Эрүүл мэндийн даатгал  2.0  2.0
Бүгд
11.0, 12.0, 13.0
10.0

Сайн дурын даатгалд: Заавал даатгагдсанаас бусад албан бус секторт ажиллагчид, тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол улсын иргэн, гадаадын иргэн харъяалалгүй хүн нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамрагдана. Сайн дурын даатгалд даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж, ҮОМШӨ-ний даатгалд тус бүр даатгуулна.

Та /108000-1080000 төгрөгийн / сарын сонгосон орлогоосоо 12 хувиар, ХХТАО / Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого /-ын доод хэмжээ 108000 төгрөгөөр сонгох бол сард 12960 төгрөг сайн дурын даатгалын шимтгэл  төлөх  болно.

 №  Даатгалын төрөл  Төлөх шимтгэлийн хувь, хэмжээ /хувиар/
 1  Тэтгэврийн даатгал  10%
 2
Тэтгэмжийн даатгал
1%
 3  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал  1%

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
 
Төрийн үйлчилгээ
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats