ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ СОЛИХ
2011/01/07
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ СОЛИХОД ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?дэлгэрэнгүй
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ШИНЭЭР АВАХ
2011/01/07
  Монгол Улсын иргэн та 16 нас хүрмэгц 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авах тухай хүсэлтээ дүүргийн Засаг Даргын Тамгын газарт гаргана.
•    Иргэний үнэмлэх олгох “ХААТР-21” маягтыг дүүргийн Засаг Даргын Тамгын газрын иргэний бүртгэл мэдээллийн албаны ажилтнаас авч асуултын дагуу нөхөж гарын үсэг зурж өгнө.дэлгэрэнгүй
Иргэний унэмлэх шинээр авах
2010/12/11
Иргэний унэмлэх шинээр авхад тавигдах шаардлага, бүрдүүлэх материал
дэлгэрэнгүй
Өвчтөн асарсны тэтгэмж
2010/12/10


Нийгмийн даатгалын шимтгэлийг 3-аас доошгүй сар төлсөн даатгуулагч эх, эцэг хууль ёсны асран хамгаалагч 0-5 насны хүүхдээ эмнэлэгт сахиж эмчлүүлсэн бол өвчтөн сахисны тэтгэмж олгоно.
 Даатгуулагч өвчтөн сахисны тэтгэмжийг хуанлийн жилд нийтдээ ажлын 30 өдрөөс илүүгүй хугацаанд тооцож олгоно. Тэтгэмжийн хэмжээг ажлын нэг өдөрт 3000 төгрөг байхаар тогтоосон. Харин хорт хавдар болон анх удаа сүрьеэгээр өвчилсөн өвчтөн сахисан бол ажлын 60 өдрийн хугацаанд тэтгэмж олгоно.
Өвчтөн сахисны тэтгэмжийг заавал даатгуулагчид ажил олгогчоор дамжуулан, сайн дурын даатгуулагчид НД-ын байгуулагаас тус тус олгоно. Өвчтөн сахисны тэтгэмж авах өргөдлөө эмнэлгийн хуудас олгосон өдрөөс хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэх шалтгаантай бол 6 долоо хоногийн дотор заавал даатгуулагч нь ажил олгогчдоо, сайн дурын даатгуулагч нь НД-ын байгуулагад тус тус өгнө
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж
2010/12/10


Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсэн амаржсаны тэтгэмж авах эрх үүснэ.
НД-ын хуульд нэмэлт өөрчлөлт орж заавал даатгуулагч эхийн ЖА-ны тэтгэмжийг сүүлийн 12 сарын төлсөн шимтгэлийг хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 100%-иар тооцож 4 сарын хугацаанд олгоно.
Харин сайн дурын даатгалд даатгуулагч эхийн шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 70%-иар тооцож 4 сарын хугацаанд олгоно.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно
Оршуулгын тэтгэмж
2010/12/10

  Оршуулгын тэтгэмж авах эрх:
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч нас барсан тохиолдолд оршуулагын тэтгэмж олгоно.
•    Даатгуулагч ҮОМШӨ улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүй олгоно.
•    Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал оршуулагын тэтгэмж олгоно.
Даатгуулагч нас барсан тохиолдолд түүнд олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18 тоот тогтоолоор 300000 төгрөгөөр тогтоосон байгаа.
ҮОМШӨ даатгал
2010/12/10

3.1 Тахир дутуугийн тэтгэвэр тогтоох:
Даатгуулагч нь ҮОМШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдаж тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүснэ.
Энэ шалтгаанаар тахир дутуу болсон даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзахгүй. Өөрөөр хэлбэл тухайн даатгуулагч хэдэн жил шимтгэл төлснийг харгалзахгүй гэсэн үг юм.
       Даатгуулагч нь үйлдвэрлэлийн осолд өртөж тахир дутуу болсон тохиолдолд ослын актыг өөрөөр хэлбэл хуулийн 2,3 дахь хэсэгт тохиолдлыг сум, дүүргийн Засаг даргын томилсон байнгын комисс /орон тооны бус/ судлан тогтооно. Уг комиссын бүрэлдхүүнд даатгагч, даатгуулагч, ажил олгогчийн ашиг сонирхолыг тэнцүү тоогоор төлөөлсөн төлөөлөгчдийг болон ослын шинж чанартай холбогдсон мэргэжлийн ажилтан, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийг оролцуулж төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчөөр ахлуулна. 
Комисс нь актыг 4 хувь үйлдэж баталгаажуулна.
Комиссын тогтоосон актыг Хөдөлмөрийн хяналтын болон Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын Улсын байцаагч хянаж батлана.

3.2 Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тотоох:
•    Даатгуулагч ҮОМШӨ-ийн улмаас нас барсан тохиолдолд түүний ар гэрт үлдсэн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоож олгоно.
•    Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан хувь хэмжээгээр тогтооно:

 №  Хөдлөмөрийн чадваргүй гишүүдийн тоо  Тэтгэвэр бодох хувь хэмжээ
 1  Хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш бол  100
 2  Хөдөлмөрийн чадваргүй 2 бол
 75
 3  Хөдөлмөрийн чадваргүй 1 бол
 50


 3.3 Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх:
•    Даатгуулагч нь ҮОМШӨ улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан тохиолдолд түүний шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзана ХЧТА тэтгэмж авах эрхтэй.
•    ҮОМШӨ улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчид ХЧТА-ны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгоно.
•    Даатгуулагчийн ХЧТА тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно.
•    ХЧТА тэтгэмжийг тухайн даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас, үйлдвэрлэлийн ослын актыг үндэслэнэ.
•    ХЧТА тэтгэмж олгох  хугацааг эмнэлгийн байгууллагын эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр, зөвөлгөөний шийдвэр гарах боломжгүй бол эмнэлгийн ерөнхий эмч, эрхлэгч, их эмч тогтооно.
3.4 Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр олгох:
ҮОМШӨ-н улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд эмчлүүлэхэд ҮОМШӨ-ийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй.

•    Хиймэл эрхтэн, засал эмчилгээний төлбөр:
          Даатгуулагч ҮОМШӨ-ийн улмаас тахир дутуу болж МУ-д хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэсэн бол үнийг эхний удаад 100 хувь, хоёр дахь удаад үнийг 50 хувь нийгмийн даатгалын сангаас төлнө.
         Даатгуулагч зайлшгүй шаардлагаар мэргэжлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээг гадаад оронд хийлгэх тохиолдолд түүний нэг удаагийн үнийг МУ-д хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээний жишиг үнийг баримтлан олгоно. Дээрх тохиолдолд ҮОМШӨ-н улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон даатгуулагчдын дотоод, гадаад хиймэл эрхтэн, засал эмчилгээ хийлгэх төлбөрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 74/116 тоот хамтарсан тушаалаар баталсан журамд заасан жишиг үнийг баримталж олгоно.
•    Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр түүнийг олгохдоо даатгуулагч ҮОМШӨ-н улмаас рашаан сувилалд эмчлүүлж сувилуулбал рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд ирэх, очих унааны зардлыг галт тэрэг, авто машины тухайн үед мөрдөж буй тарифыг үндэслэн ҮОМШӨ-н даатгалын сангаас жилд нэг удаа төлбөр гаргуулж болно. /Сувилалтай холбогдсон зардал/
Эрүүл мэндийн даатгал
2010/12/10

Эрүүл мэндийн даатгалын хэлбэр, хамрах хүрээгээр нь:
•    Эрүүлмэндийн даатгалд заавал даатгах үүнд Монгол улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд заавал даатгана.
•    Эрүүл мэндийн даатгалд сайн дураар даатгах үүнд Гадаадын иргэн, харьяалалгүй хүн эрүүл мэндийн даатгалд сайн дураар даатгуулна.

Иргэний эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт орж  2006 оны 7 дугаар сараас 2010 он дуустал сарын 500 төгрөгөөр жилийн 6000 төгрөгөөр эрүүл  мэндийн даатгалд хамрагдаж байна.
Та эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаараа ЭМД-ийн сангаас 85%-ийн эмчилгээ үйлчилгээний зардал, даатгуулагч өөрөө 15%-ийг нь төлнө.
Жилдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ЭМДаатгалд даатгуулсан иргэнд 910.000 төгрөгийн эмчилгээний үйлилгээгний зардал шилждэг.
ЭМД-ын төрөөс хариуцах даатгуулагч нь 0-16 насны хүүхэд, ерөнхий боловсорлын сургуульд суралцдаг бол сургуулийн тодорхойлолтыг үндэслэн  18 нас хүртэл нь, өндөр настан, группд байдаг иргэд хамрагдана.
Мөн жирэмсний амралтаа авч хүүхдээ асарч байгаа эхийн  ЭМД-ыг төр 2 жил хариуцна.
Тэтгэмжийн даатгал
2010/12/08

2.1 Тэтгэмжийн даатгалын сан:
Тэтгэмжийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийг шимтгэл төлж, ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос дор дурьдсан хувиар бодож олгоно.

   Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/
 Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/
 1   5 хүртэл жил
 50
 2  5-аас 14 жил
 55
 3  15, түүнээс дээш жил
 75

Оршуулгын тэтгэмж::
2.2 Оршуулгын тэтгэмж авах эрх:
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч нас барсан тохиолдолд оршуулагын тэтгэмж олгоно.
•    Даатгуулагч ҮОМШӨ улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүй олгоно.
•    Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал оршуулагын тэтгэмж олгоно.
Даатгуулагч нас барсан тохиолдолд түүнд олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18 тоот тогтоолоор 300000 төгрөгөөр тогтоосон байгаа.

2.3 Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж нь:
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсэн амаржсаны тэтгэмж авах эрх үүснэ.
НД-ын хуульд нэмэлт өөрчлөлт орж заавал даатгуулагч эхийн ЖА-ны тэтгэмжийг сүүлийн 12 сарын төлсөн шимтгэлийг хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 100%-иар тооцож 4 сарын хугацаанд олгоно.
Харин сайн дурын даатгалд даатгуулагч эхийн шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 70%-иар тооцож 4 сарын хугацаанд олгоно.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно
2.4 Өвчтөн асарсны тэтгэмж нь:
Нийгмийн даатгалын шимтгэлийг 3-аас доошгүй сар төлсөн даатгуулагч эх, эцэг хууль ёсны асран хамгаалагч 0-5 насны хүүхдээ эмнэлэгт сахиж эмчлүүлсэн бол өвчтөн сахисны тэтгэмж олгоно.
 Даатгуулагч өвчтөн сахисны тэтгэмжийг хуанлийн жилд нийтдээ ажлын 30 өдрөөс илүүгүй хугацаанд тооцож олгоно. Тэтгэмжийн хэмжээг ажлын нэг өдөрт 3000 төгрөг байхаар тогтоосон. Харин хорт хавдар болон анх удаа сүрьеэгээр өвчилсөн өвчтөн сахисан бол ажлын 60 өдрийн хугацаанд тэтгэмж олгоно.
Өвчтөн сахисны тэтгэмжийг заавал даатгуулагчид ажил олгогчоор дамжуулан, сайн дурын даатгуулагчид НД-ын байгуулагаас тус тус олгоно. Өвчтөн сахисны тэтгэмж авах өргөдлөө эмнэлгийн хуудас олгосон өдрөөс хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэх шалтгаантай бол 6 долоо хоногийн дотор заавал даатгуулагч нь ажил олгогчдоо, сайн дурын даатгуулагч нь НД-ын байгуулагад тус тус өгнө
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
2010/12/08

1.3 Тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь:
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах болзол:
•    Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтоох нөхцөл
- 20 жил шимтгэл төлсөн
- Нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн
             Хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоох нөхцөл
- нийтдээ 5 жил шимтгэл төлсөн үүнээс сүүлийн 1 жилд нь тасралтгүй шимтгэл төлсөн байх
•    Тэжээгчээ алдсаны тэтгэврийн эрх үүсэхгүй байх тохиолдол:
- даатгуулагч 5 жилийн 3 жилд нь шимтгэл төлж ажилаагүй бол
- шимтгэл төлсөн хугацаан 5 жилд хүрэхгүй бол
- 5 жил шимтгэл төлж ажилласан боловч үүний сүүлийн 1 жилд шимтгэл төлсөн ажил нь тасарсан бол

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд дараах хүмүүс хамрагдана. Үүнд:
• Эцгээ нас барснаас хойш 280 хоног буюу 9 сар 10 хоногийн дотор төрсөн /мэндэлсэн/ хүүхдийг уул нас барагчийн хүүхэд гэж үзэж хөдөлмөрийн чадваргүй хүүхдийн тоонд оруулаж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно.
• Тэжээгчийн тэтгэвэр авч байгаад 16 насанд хүрч тэтгэвэр нь зогсоогдсон хүүхэд 19 хүртэлх насны хооронд мэргэжлийн сургууль/ өдрийн/ -д элсэн суралцсан бол энэ үеэс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэврийг дахин тогтооно.
• Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч буй хүүхэд бусдад үрчлэгдсэн тохиолдолд түүний уг тэтгэвэр авах эрх нь хэвээр хадгалагдана.
• Тэжээгч нь нас барсан бөгөөд өөр төрлийн тэтгэвэр авдаггүй иргэнд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан  /70 ба түүнээс дээш/ хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгож болно.
• Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч буй хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь өөр өөр асран хамгаалагчийн асрамжинд очиж тус тусдаа амьдрах бол тэтгэврийг тэдний хүсэлтээр хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хуваан олгоно. Энэ тохиолдолд тэдгээрт тэтгэврийн хувийн хэргийг тус тусд нь нээнэ.
• Төрүүлсэн болон үрчлэн авсан 16 нас /суралцаж буй бол 19 нас/ хүрээгүй хүүхэд. Үрчлэлт нас барагчийн 60 наснаас дотогш хийгдсэн байна.
• Эрэгтэй нь 60 нас, эмэгтэй нь 55 нас хүрсэн эцэг, эх эхнэр, нөхөр гэх мэт

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс орлогоос дараах хувь хэмжээгээр бодно.


 Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо  Тэтгэвэр бодох хувь хэмжээ хувиар 
 1  3 ба түүнээс дээш бол
 100
 2  2  бол
 75
 3  1  бол
 50
 
Төрийн үйлчилгээ
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats